Энэ сарын 07-ны өдөр болох АН-ын Их хурлаар "Улс төрийн шийдвэр гаргахгүй" гэж Л.Гантөмөр мэдэгджээ

Энэ сарын 07-ны өдөр болох АН-ын Их хурлаар "Улс төрийн шийдвэр гаргахгүй" гэж Л.Гантөмөр мэдэгджээ

АН-ын Их хурал энэ сарын 07 /2025.04.07/-ны өдөр зарлагдсан байна. Энэ удаагийн Их хурлаараа ШИНЭ намыг АН-д элсүүлэх, ШИНЭ намын зарим гишүүдийн Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнээр батламжлахаас гадна орон нутгийн АН-ын хороод нь баярын хурлаа хийх ажээ. 

Учир нь 1990 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Монголын Ардчилсан нам үүсгэн байгуулагдаж анхны Их хурлаа хуралдуулсан түүхэн өдөр аж. Иймд жил бүрийн дөрөвдүгээр сарын 07-ны өдрийг АН-аас баярын өдөр болгон тэмдэглэдэг байна. 

Харин энэ удаагийн АН-ын Их хурлаар тус намыг хамтарсан Засгийн газраас гаргах, мөн АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг хэлэлцэж магадгүй гэж тус намын зарим гишүүд үзэж байгаа ч, өчигдөр /2025.03.31/ болсон УИХ дахь АН-ын бүлгийн хурлынхаа үеэр Л.Гантөмөр, "удахгүй болох намын их хурлаар ямар нэг улс төрийн шийдвэр гаргахгүй" гэж мэдэгдэж, гишүүдийнхээ амлалтыг авчээ.