УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.31/ хуралдаанаар Монгол Улсыг 2021- 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир: Бид асуусан, ажлын хэсэг хариулсан болоод маш чухал гурван дүгнэлт хөтөлбөрийг хэлэлцээд дуусч байна. Харамсалтай байна. Төрийн байгууллагууд үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг болсон нь ямар учиртай юм бэ. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон Их Хурлын тамгын газраас тэнгэр, газар өөр дүгнэлт хийсэн байна. Төрийн байгууллагууд бие, биеэ шалгаж 100 хувь гүйцэтгэлтэй гэж дүгнэж болохгүй. Хэдэн биеэ магтаад яваад байж болохгүй. Ийм байдалтай бид маш олон жил явсан учраас өнөөдөр гурван өөр дүгнэлт яриад, гурван өөр хэрүүл хийгээд сууж байна. Асуусан асуултад маш бөөрөнхийгөөр, тойруулж хариулж байна. Нийгмийн халамж зорилтод бүлэгтээ хүрээд ил тод, ялгаваргүй хариуцдаг болсон уу. Тийм бол тийм, үгүй бол үгүй гээд тодорхой хэлэх хэрэгтэй. Юуг, юугаар хэмжих гээд байгаа нь маш ойлгомжгүй болохоор бид энд хэрүүл хийгээд сууж байна.
ВИДЕО: