Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай хадгалж, эрсдлээс хамгаалах чиглэлд Авлигатай тэмцэх газартай хамтарна.
ГБХНХЯ-аас Капитал болон Чингис хаан банканд алдагдсан нийгмийн даатгалын сангийн мөнгөө эргүүлж авахаар ажиллаж байна. Шүүхийн шийдвэрээр дээрх банкууд 207.77 тэрбум төгрөгийн өр барагдуулж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх ёстойгоос одоогоор 47 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлээд байна. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай хадгалж, үр өгөөжийг нэмэх, хариуцлагатай, ил тод, хараат бусаар удирдах, эрх зүйн орчинг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэхийн тулд Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллахаар тохирлоо гэж ГБХНХЯ-аас мэдээлэв.