Өнгөрсөн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн.
Энэ үеэр сайд, төрийн нарийн бичгийн дарга нар яамдын ажилчдаа Төрийн ордонд дагуулан ирж хэлэлцэж буй асуудлаар байнгын хороо, чуулганы хуралдаанд мэдээлэл өгүүлж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулуулсан юм. Тэгвэл эл асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ шүүмжилж "Бид Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийг үзэж байна. Нэгдүгээрт, сайд нар энд байх шаардлагатай байна. Хоёрдугаарт, энэ олон төрийн албан хаагчдыг авчирч ирдгээ болих хэрэгтэй. Учрал сайдаа үүндээ анхаар. Нэгэнт бид Засгийн газарт хамтран ажиллаж байна. Сайд, даргын ажил хийгээд хариуцлага үүрэх гэж байгаа бол ажлаа судлах хэрэгтэй. Асуултад хариулт өгүүлэхээр нэх олон хүн араасаа дагуулаад ороод ирдэг. Бүтэн байгууллага тэр чигээрээ ирж байна шүү дээ. Ажлыг нь хийлгэ л дээ.Сайд, төрийн нарийн бичгийн дарга, ганц хоёр гол газрын даргатайгаа ирээд л хариулт өгчихдөг шүү дээ. Мөн сайд нар хариуцлагатай байх хэрэгтэй. Нэг бодлоготой, нэг хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж буй нэг л Засгийн газар биз дээ. Гэтэ бие, бие рүү гээ асуудлыг нялаад, бухсан хариултыг өгөх юм" гэлээ.
ВИДЕО: