Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ш.Бямбасүрэн нарын гишүүд алслагдсан бүсийн иргэд ХХОАТ-т 10% биш 1% ийн татвар төлөх хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж эхэлжээ.
Энэ талаараа УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Өнөөдөр баруун бүс л гэхэд сарын дундаж цалингийн хэмжээгээр хамгийн бага буюу улсын дунджаас 22.8 хувиар бага байна. Гэтэл улсын дунджаас бага цалинтай хэрнээ шатахуун, өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр байж ирсэн.
Үүнийг өөрчлөхийн тулд ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн онд санаачилсан боловч шинэ парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор алслагдсан бүсийн гишүүдийнхээ хамтаар дахин өргөн барихаар боллоо. Хуулийн төсөл батлагдвал алслагдсан бүсийн иргэд ХХОАТ-т 10% биш 1% ийн татвар төлдөг болно. Өөрөөр хэлбэл 2 сая төгрөгийн цалин аваад 200 мянган төгрөгөө татварт өгч байгаа бол 20 мянган төгрөг өгдөг болох юм. Мөн хууль батлагдсанаар Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн ялгааг арилгана" гэжээ.