Г.Лувсанжамц: Засгийн газар дөрвөн жилд 21.7 их наяд төгрөг зарцуулсан боловч нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө тодорхойлогдохгүй байна

Г.Лувсанжамц: Засгийн газар дөрвөн жилд 21.7 их наяд төгрөг зарцуулсан боловч нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө тодорхойлогдохгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.28/ хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхэллээ. Тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц " Иргэдийн төлсөн төгрөгийн татвар бүр үр дүнтэй зарцуулагдах ёстой. Гэтэл Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд 21.7 их наяд төгрөг зарцуулсан боловч нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө тодорхойлогдохгүй байна. Үүний шалтгаан нь үр дүнгээ хэмжих шалгуур үзүүлэлт нь буруу, хэмжих боломжгүй, оновчгүй, зорилго зорилттойгоо нийцэхгүй байна. Энэ талаар намрын чуулганы хугацаанд зөндөө хэлсэн. Гэтэл тайлангуудыг бахь байдгаар нь оруулж ирлээ. Зөвхөн арга хэмжээний хэрэгжилтийг гаргачхаад бодлогын хэрэгжилт нь 60-70 хувь, зарим нь 100 хувийн биелэлттэй байна гэж буруу тайлан гаргаад байна. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Энгийнээр хэлбэл бид шугамаар жингээ хэмжих гээд яваад байна. Шалгуур үзүүлэлтээ оновчлох, зөв үнэлгээ хийдэг болох тогтолцооны өөрчлөлтийг хийх ямар ажлыг хийж байгаа юм" гэлээ. 

ВИДЕО: