УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь Боловсролын сайд П.Наранбаяртай маргалдаж улмаар биед нь халдсан гэх мэдээлэл өчигдөр /2025.03.27/ гарсан. Үүний улмаас Боловсролын сайд П.Наранбаярын нүд хөхөрч, зовхи хэсэгтээ хоёр оёдол тавиулсан гэж буй.
ВИДЕО:
Энэ талаар ЦЕГ-аас " "Монгол Улсын Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан" гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 15:00 цагийн орчимд хүлээн авч бүртгэлд оруулсан. Энэ дагуу биед учирсан хохирлыг тогтоох, бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх хариултыг өгсөн юм.
Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр "Бүх зүйл ор үндэсгүй худал мэдээлэл. Санамсаргүй тохиолдол болсон. Зодоон болоогүй. Хоёр талаасаа зодолдоогүй. Манай намд зөрчил маргаан байхгүй. Мэдээж хуралдахад маргаан болно. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Харин эмнэлэгт очиж хоёр жижиг оёдол тавиулсан. Миний биед халдсан тохиолдлууд гарсан. Дарамт шахалтыг дааж чадахгүй бол яах гэж сайд болох юм. Түүнд би бодсон зүйлгүй ээ. 2030 он гэхэд 88 мянган хүүхэд сургуульд орно. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийг гурван ээлжинд оруулахгүй хоёр ээлжтэй болгох цаашлаад нэг ээлжтэй болгохоор хичээн ажиллаж байна" гэсэн юм.