Хуваарийн дагуу өнөөдөр /2025.03.28/ УИХ-ын чуулганы хуралдаантай. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг өргөн мэдүүлсэн "Амьтны тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэл зэргийг хэлэлцэнэ.