Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хороодын саналыг УИХ-аар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр болсон бол хийсэн ажлын тайлангаа нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох гэдэг агуулгыг буруу байна гэдгийг дүгнэсэн байна. Мөн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалтыг хориглох нь зүйтэй гэдэг агуулгыг гаргасан байна. Үндсэн хуулийн 23.2-т болон УИХ-ын тухай хуулийн 7.4-т гишүүний бүрэн эрх нь дараагийн гишүүн тангаргаа өргөж байж дуусна гэж заасан. УИХ-ын тухай хуулийн 8.1.26-д сонгогчдод үйл ажиллагааны тайлангаа мэдэгдэх үүрэгтэй гэдэг.
Гэтэл эдгээр заалтуудыг зөрчсөн дүгнэлт гаргасан байгаа тул энэ дүгнэлийг дэмжихгүй гэдгээ илэрхийлье. Сонгуулийн сурталчилгааны хамгийн том зардал бол сурталчилгааны материал шүү дээ. Тэгэхээр үүнийг бусад орны жишгээр Сонгуулийн Ерөнхий хорооноос нэгдсэн байдлаар түгээдэг болох юм бол хэн нэгэнд давуу байдал үүсгээд байгаа асуудал байхгүй болно. Мөн хуулийн цоорхой ашиглаж тайлангийн уулзалт нэрээр дараагийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ дагуулж яваад байгаа нь буруу" гэлээ.
ВИДЕО: