УИХ-ын чуулган өнөөдөр /2025.03.27/ хуралдаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлахаар хэлэлцэж байгаа билээ.
ВИДЕО:
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ярихдаа: Төсвийн зардлынхаа огцом өсөлтийг хязгаарлавал яасан юм бэ. Өнгөрсөн жил 27 их наяд байсан бол энэ жил 33 их наяд болчихлоо. Бизнес эрхлэгчдийн маань хамгийн их хүсч байгаа зүйл бол ханшийн тогтвортой байдал байдаг. Үүнийг хангахын тулд төсвийн зардал, огцом өсөлтүүдийг хязгаарлавал яасан юм бэ. Төсвийн зардлын огцом өсөлт бүгд валют болж гадагшаа урсаад байна. Гүүр барьсан ч валют болж байгаа, машин худалдаж авсан ч валют болж байгаа. Тэгэхээр төсвийн зардлын огцом өсөлтийг ирэх жил бодлого гаргаж, дахин 20 хувь өсгөх эсэх дээр бодолцмоор байна. Ханш өсөөд байхаар цалин тэтгэврийн нэмэгдэл чинь үнэ цэнгүй болчих гээд байна. Ирэх жилийн төсвийн бодлогод анхаармаар байна.