Боловсролын сайд П.Наранбаяр эрх ашгийн зөрчил гаргаж "Шинэ Монгол" сургуульд 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлжээ

Боловсролын сайд П.Наранбаяр эрх ашгийн зөрчил гаргаж "Шинэ Монгол" сургуульд 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлжээ

Боловсролын сайд П.Наранбаяр эрх ашгийн зөрчил гаргасан байж болзошгүй байна. Тодруулбал, тэрбээр 2024 оны есдүгээр сарын 09-ний өдөр "Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай" тушаалыг гаргажээ.

Уг тушаалд,

  1. Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр арга хжмээг 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 120 сургуульд үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй.
  2. Энэ тушаалын 1-д заасан үйл ажиллагаанд хамрагдах ерөнхий боловсролын сургуулийг  гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн өөрийн хүсэлтээр сонгож, "Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх" ажлын удирдамж баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах, үр дүнг нэгтгэн 2025 оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт үүрэг болгосугай.
  3. Ерөнхий боловсролын сургуулийн менежментэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 1.2 тэрбум төгрөгийн зардлын 800.000.000 сая төгрөгийг 2024 оны хөтөлбөр арга хэмжээний 2.1.4 дэх зардлаас, үлдэгдэл 400.000.000 төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусган зохицуулалт хийж тус тус санхүүжүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд зөвшөөрсүгэй.
  4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар Н.Нарангэрэлд даалгасугай гэжээ. 

Уг тушаалын дагуу 1.2 тэрбум төгрөгийг Боловсролын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Гэтэл П.Наранбаяр сайдын захирлаар нь ажиллаж байсан "Шинэ Монгол" сургуулийн дэргэдэх Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ нь 120 сургуульд дээрх “Сургуулийн менежментийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа аж. П.Наранбаяр сайд энэ талаар “Төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага нь "Шинэ Монгол" сургуулийн харьяа эсэхийг мэдэхгүй” хэмээн хариулжээ. Тус сургуулийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах үүсгэн байгуулсан байдаг.