D өргөдөл сайтад иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах өргөдөл гарсан байна.
Тус өргөдөл нь нэг сарын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжлэх аж. Одоогоор 4504 хүн зурсан ба 50 мянгаас дээш хүн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрдэх юм. Өргөдөл гаргасан иргэн Р.Шинэгэрэл, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого” гэж бичжээ.
Хэрэв та гарын үсгээ зурахыг хүсвэл энд дарна уу!