УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2025.03.27/ 10.00 цагт эхэлнэ.
Хуралдаанаар:
2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан зэргийг хэлэлцэх юм байна.