Б.Дэлгэрсайхан: Төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан

Б.Дэлгэрсайхан: Төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан

Засгийн газраас гарсан шийдвэрийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 

Тэрбээр "Экспортыг нэмэгдүүлэх Засгийн газраас томилсон ажлын хэсгийн хүрээнд Зам тээврийн яамнаас тээвэрлэлтийг хэвийн явуулах, сайжруулах, энэ явцдаа тээвэрлэлтийн зардлыг аль болох багасгах, ачих үеийн зардлыг мөн хэмнэх боломж бололцооны талаар арга  хэмжээ авахаар бүх боомтуудаар тойроод ирлээ. Энэ хугацаанд зам тээврийн яам Зүүнбаян-Цогтцэций талын төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан гэсэн үг. 

Мөн Гашуунсуайт-Ганцмод хооронд хийгдэж байгаа төмөр замын тээврийн тарифыг 50 хувиар багасгаж байгаа. Түүнчлэн машины тээврийн зардал, тэнд ачигдаж байгаа нүүрс тээврийн зардлыг бууруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд хилийн боомтоор гарч байгаа хэсгийн зардлыг хэмнэх боломжийг эрэлхийлэхээр Зам тээврийн яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө