Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна.
Тэрбээр "Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт атрын 4-р аяныг эхлүүлэх шийдвэрийг өнөөдөр гаргасан. Үүнтэй холбогдуулаад Ерөнхий сайд тариалангийн бүс нутагт ажиллана.
Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, зарим захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулгыг хийж, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид аль яам, аль агентлаг дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар тухайлсан үүргүүдийг өгсөн. Өнгөрсөн хугаацаанд зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нийт 50 захиргааны хэм хэмжээний актыг цуцласан. 170 зөвшөөрөл бүрэн цахимжсан.
Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан стандартын бие даасан эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд ажилласны үндсэн дээр Стандартчилал, техник зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
2022 оны байдлаар барилга, хүнсний салбарт 2200 гаруй стандарт мөрдөгдөж байсан. Үүн дээр үзлэг хийхэд 782 стандарт л олон улсад нийцэж байсан бөгөөд үлдсэн нь хоцрогдсон бөгөөд хувийн хэвшлүүдэд хүнд суртал үүсгэж байгаа нь тогтоогдсон. Иймд 2000 стандартаас 180 стандартыг цуцалсан юм. Цаашдаа олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудаа хэрэгжүүлж чадвал хувийн хэвшилдээ ээлтэйгээс гадна хүнд сурталгүй болно. Зөвшөөрөл, дүрэм журмын шинэчлэл нь үндсэндээ иргэдэд эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх бололмжийг бий болгоно. Хаврын чуулганаар Зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг өргөн барина. Энэ хууль батлагдсанаар төрийн үйлчилгээ иргэдэд шууд хүрэх боломжийг бүрдүүлнэ" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: