УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжтэй дагуул хотуудыг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжтэй дагуул хотуудыг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Хот байгуулалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж. 

Сүүлийн 20 гаруй жил хотжих үйл явц эрчимтэй явагдаж, хөдөөнөөс хот, суурин газрыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын төвшин хурдацтай нэмэгдэж 67.6 хувьд хүрсэн. Тухайлбал, нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хотод манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж, ажил, хөдөлмөр, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Үүнээс зөвхөн Улаанбаатар хотод оршин суугчдын тоо 1 сая 800 мянгад хүрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Мөн Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн олон асуудал тулгамдаад байна.

Иймээс төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотуудыг дэмжин байгуулах замаар хүн амын тогтвортой хөгжил бүхий нутагшилт, суурьшлын бодлогыг шинээр боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бий болсон гэж УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан үзжээ. 

Нэн ялангуяа шинээр байгуулах хотыг эхнээс нь зөв зохион байгуулалттайгаар буюу хүн амын тоотой уялдуулан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг хүртээмжтэй төлөвлөх,  эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, хот байгуулалтын мэргэжлийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгож сайжруулах, хот, суурин газрын төлөвлөлт, хэрэгжилтийг хангахтай холбоотой харилцааг зохицуулж буй хууль тогтоомж хоорондын харилцан уялдааг хангах зорилгоор хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдтэй хамт боловсруулах шаардлагатай байна хууль санаачлагч үзсэн байна. 

Хуулийн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө