Ази, номхон далайн 3R ба тойрог эдийн засгийг дэмжих 12 дахь удаагийн форум боллоо

Ази, номхон далайн 3R ба тойрог эдийн засгийг дэмжих 12 дахь удаагийн форум боллоо

БНЭУ-ын Жайпур хотод зохион байгуулсан Ази, Номхон далайн 3R ба тойрог эдийн засгийг дэмжих 12 дахь удаагийн форум 2025 оны 03 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд боллоо.
 
Японы Байгаль орчны яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Орон сууц, хот байгуулалтын яам, НҮБ-ын Бүс нутгийн хөгжлийн төв (UNCRD), НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар (UNDESA), НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулсан тус форумд БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн оролцов.
 
Тус форум нь тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хослуулах "3R" буюу хог хаягдлыг "бууруулах (reduce), дахин ашиглах(reuse), дахин боловсруулах(recycle)" зарчмуудын талаар нэгдсэн ойлголт өгч, бусад улсуудын сайн туршлагыг хуваалцах зорилготой зохион байгуулагдсан юм.
 
Энэхүү арга хэмжээний хамгийн чухал хэсэг болох Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд "Жайпурын тунхаглал"-ыг баталж, 3R зарчмуудыг хэрэгжүүлэх, ногоон технологийг дэмжих, тогтвортой хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэв.



Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө