Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдааныг Төрийн ордонд зохион байгуулдаг. Тэгвэл дөрөвдүгээр сараас эхлэн зургаадугаар сарыг хүртэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүсүүдэд очиж өргөтгөсөн хуралдаан хийх аж.
Ганц Засгийн газрын хуралдаан бус бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан, бүсүүдэд хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга, томоохон төслийн нээлт, санамж бичиг байгуулах B2B уулзалт, соёл урлагийн арга хэмжээ зэргийг зохион байгуулах юм байна.
Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 14-нд Архангайд
- Дөрөвдүгээр сарын 18-нд Булганд
- Тавдугаар сарын 12 Дорноговьд
- Тавдугаар сарын 26 Дарханд
- Зургадугаар сарын 9 Дорнод
- Зургадугаар сарын 23 Баян-Өлгий
- Зургаан сарын 30-нд Улаанбаатарт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.