Сүхбаатар аймгаас гарах авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 12:00 цаг хүртэл түр хязгаарлажээ

Сүхбаатар аймгаас гарах авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 12:00 цаг хүртэл түр хязгаарлажээ

Цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбоотойгоор аймгийн төв болон сум, суурин газраас гарах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Тодруулбал, аймгийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 25-ны 20:00 цагаас 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл хязгаарлав.

Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээгээр өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нийт нутгаар цас орж, салхи секундэд 9-14 метр, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж цасан шуурга шуурч хүйтрэх тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа.

Харин гуравдугаар сарын 27-ноос цас орохгүй, салхи ихэнх хугацаанд 6-11 м/с хүрч, агаарын температур -5…-10 граудс байна.