Гуравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтийн зүүн болон хойд хэсэг, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орно.
Дарханы нутаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Харин маргааш Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэдгийг Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ. Улсын онцгой комисс хүчтэй цасан болон шороон шуурганаас сэрэмжилж, эртнээс хамгаалах арга хэмжээ авахыг зөвлөлөө.