"Краны хэсэг унаж айлын цонх хагалсан асуудалтай манай компани хамаагүй. Гүйцэтгэгч компани хариуцлага хүлээнэ" гэж Ж.Ганбаатар мэдээлжээ

"Краны хэсэг унаж айлын цонх хагалсан асуудалтай манай компани хамаагүй. Гүйцэтгэгч компани хариуцлага хүлээнэ" гэж Ж.Ганбаатар мэдээлжээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн урд тус бүр нь 25 орчим давхар, олон блок орон сууцны хороолол барьж буй. Нийт 13,316 м2 талбай бүхий тус газарт өмнө нь “Автобус бааз-3” үйл ажиллагаа явуулдаг байсан.

Улмаар 2021 онд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан “Камдер” ХХК “Автобус бааз-3”-ийн газар болон бусад объектыг худалдан авч, орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнгөрөгч энэ сарын 4-ний шөнө Циркийн урд “Камдер” ХХК-ийн барьж буй барилга дээр ажиллаж байсан краны хэсэг ойролцоох “UB Central residence” орон сууцны барилга дээр унаж, зарим айлын цонх хагарсан хэрэг гарсан юм. Энэ талаар тус “Камдер” ХХК-г үүсгэн байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Манай компани тэр барилгын хөрөнгө оруулагч. Гүйцэтгэгч компани нь өөр. Тэр асуудал бол краны тросс унжсан л асуудал юм билээ. Нэг айлын цонх хагалсан гэдэг мэдээлэл авсан. Гүйцэтгэгч компанид нь хариуцлага тооцож байгаа юм билээ. Хохирлыг барагдуулсан л гэсэн” гэжээ.