СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймгийн Бугат суманд салхины хурд 37 м/с хүрч ширүүсчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймгийн Бугат суманд салхины хурд 37 м/с хүрч ширүүсчээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11:00 цагийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат суманд салхины хурд түр зуур 37 м/с хүрч хүчтэй салхилжээ. Мөн баруун зургаан аймгийн нутгаар хүчтэй салхи, орон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Салхины дундаж хурд баруун аймгуудын нутгаар 9-14м/с, зарим үед 20-37 м/с хүрч, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.