Улаанбаатарт 9 градус дулаан байна  

Улаанбаатарт 9 градус дулаан байна  

Өнөөдөр Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Ховд, Дундговь, Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. +7…+9 градус дулаан байна  гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.