СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 24-28 метр, зарим үед 34 метр давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг анхааруулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 24-28 метр, зарим үед 34 метр давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг анхааруулжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдэл болохыг анхааруулж байна. Тухайлбал маргаашаас эхлэн Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метр давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг анхааруулж байна.

Мөн Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метр давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас, цас орж шуурна. 

Энэ үеэр агаарын температур өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтрэхийг анхааруулж байна. Иймд Дархан-Уул аймгаас дээрх аймгууд руу зорчихоор бол аюулгүй байдлаа хангах, шаардлагагүй тохиолдолд хол замд явахгүй байхыг ОБГ, УЦУОШГ-аас зөвлөж байна.

Халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгох, хайрагдах нөхцөл үүсэхээр байгааг мэдээллээ. Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхи, шуурганы 50-60 хувь нь  3-6 дугаар сард ажиглагддаг байна. Хүчтэй салхины 20 гаруй хувь нь 12-15 цагийн хооронд ажиглагдана.