2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу хоёрдугаар улирлын "Бие даалтын долоо хоног" энэ сарын 31-ний /2025.03.31/ өдөр эхэлж, ирэх сарын 04-ний өдөр дуусч байна.
"Бие даалтын долоо хоног" -ийн хугацаанд сургуулиуд музей, үзвэр, спорт, урлагийн чөлөөт арга хэмжээнээс сонгож зохион байгуулах юм. Үүний дараа буюу ирэх сарын 07-11-ний өдөр хоёрдугаар улирлын амралт үргэлжлэх юм. Харин хөдөө орон нутагт 3-р сарын 24-28-нд бие даалтын долоо хоногт эхэлж, 3-р сарын 31-нээс 4-р сарын 11-нийг дуустал II улирлын амралт үргэлжилнэ. 4-р сарын 11-нээс хичээл орно.
III улирлын амралт:
- Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс
- Дунд, ахлах анги 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ.