Ноорог.мн сайттай холбоотой үүсээд буй асуудлаар ХЗДХ-ийн сайд байнгын хороонд мэдээлэл өгнө

Ноорог.мн сайттай холбоотой үүсээд буй асуудлаар ХЗДХ-ийн сайд байнгын хороонд мэдээлэл өгнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдана. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.

  1. Цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт (Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх),
  2. Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт (УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийг зөрчсөн эсэх),
  3. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд (УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүн 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх),
  4. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2025.01.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх),
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл (Засгийн газар 2024.12.27-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх),

Байнгын хорооны хуралданааы төгсгөлд сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсох юм байна.