Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Өнөөдөр /2025.03.23/ нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, энэ сарын 24-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 24-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи марагааш буюу энэ сарын 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, энэ сарын 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -9...-14 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.