СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Маргаашаас буюу энэ сарын 23-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +5...+10 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын сав газар болон говь, талын нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр нохой өдөр

21 цагийн өмнө