Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэхэд "ДДЭШ ТВ" ХХК-тай хамтарч ажиллахаар болжээ

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэхэд "ДДЭШ ТВ" ХХК-тай хамтарч ажиллахаар болжээ

Цаг уур, орчны шинжилгээний газар, ДДЭШ ТВ ХХК-тай хамтран ажиллахаар өнөөдөр /2025.03.20/ санамж бичиг байгууллаа. Ийнхүү санамж бичиг байгуулснаар ДДЭШ компанийн шинэ төхөөрөмжийн “ЦАГ АГААР” цэсээс 21 аймаг, 330 сумын цаг агаарын мэдээллийг харах боломжтой болж байна.
 
“ЦАГ АГААР” цэсэнд:
  • Суурин газруудын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээлэл
  • Бүс нутгийн цаг агаарын мэдээлэл /текстэн болон аудио хувилбартай/
  • Томоохон голуудын усны түвшин, үертэй голуудын мэдээлэл
  • Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл багтаж байгаа юм.
 
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэдлийн мэдээллийг хөтөлбөрийн дундуур хэрэглэгчдэд шууд дамжуулан харуулж байгаа нь хамтын ажиллагааны чухал хэсэг юм.