АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтай утсаар ярьсан байна. Нэг цаг орчим үргэлжилсэн тус яриа “маш сайн” болсон гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Харин В.Зеленский тус утасны яриаг "эерэг, маш утга учиртай, илэн далангүй" гэж тодорхойлжээ.
Тодруулбал,В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хийсэн утасны яриагаа "эерэг", "илэн далангүй", "маш утга учиртай" гэж тодорхойлоод, "эрчим хүчний байгууламжид өгөх цохилтыг зогсоохыг дэмжиж байна" гэжээ. Мөн тэрээр, "Дайныг бүрэн зогсоох эхний алхмуудын нэг нь эрчим хүч болон иргэний бусад дэд бүтцэд хийж буй халдлагыг зогсоох явдал байж болох юм. Бид энэ алхмыг дэмжиж, үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ баталлаа” гэжээ.
Мөн ОХУ-ын албаны хүмүүсийг оролцуулсан гал зогсоох хэлэлцээр Ням гараг /2025.03.23/-т Саудын Арабын "Жидда" хотод үргэлжилнэ гэж Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп В.Зеленскийтэй хийсэн ярилцлагынхаа талаар Truth Social сэтгүүлд ярихдаа “В.Зеленскийтэй нэг цаг орчим үргэлжилсэн "маш сайн" яриаг өрнүүлсэн. Бидний ярианы ихэнх хэсэг нь ОХУ, Украины хүсэлт, хэрэгцээг зохицуулах зорилгоор ерөнхийлөгч В.Путинтай өчигдөр хийсэн ярианд тулгуурласан. Бид зөв замаар явж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC