Өчигдрийн /2025.03.20/ Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Э.Баттулгыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлж, ЦУОШГ-ын даргаар томилсон.
Тэрбээр 2022 оноос хойш тус яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан юм. Тэгвэл түүний оронд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Уртнасанг томилохоор болжээ. Тодруулбал, түүнийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар томилох аж.
Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Засаг дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Ардчилсан намын дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн юм. Улс төрд түүнийг С.Эрдэнийн "хүн" гэдэг.