2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баянгол дүүрэгт МАН үнэмлэхүй ялалт байгуулж, ИТХ-ын 41 төлөөлөгчийн 39-ийг МАН, хоёрыг Үндэсний эвсэл бүрдүүлсэн. Тэгвэл Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид саяхан Хонг Конг хотод долоо хоногийн хугацаатай аялаад ирсэн байна.
Тус аяллын төсвийг улсын төсвөөс гаргасан байх магадлалтай бөгөөд зориулалтыг нь өөрчилж зарцуулсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлэв. Тус дүүргийн ИТХ-ынхан өмнө нь ч төсвийн мөнгөөр гадаадад зугаалсан гэх асуудалд нэр холбогдож байв. Цаашлаад Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд тус бүрд нь 4.5 сая төгрөгийн урамшууллыг олгохоор бэлдэж эхэлжээ. Тус дүүрэгт С.Эрдэнэ бүтэн 20 жил эзэн сууж, энд наах төсвийн хөрөнгөөс нэлээн ихийг өөртөө наасан гэх мэдээлэл хэвлэлүүдэд онцлогдож ирсэн. Тэгвэл С.Эрдэнээс салсан Баянгол дүүргээр Ж.Ганбаатар "тоглосоор" дөрвөн жил болж байна. Тухайлбал, 2024 оны орон нутгийн сонгуульд тус дүүрэгт 41 хүн нэр дэвшсэнээс 20 -ийг нь Ж.Ганбаатар нэр дэвшүүлсэн юм.
Тус дүүргийн ИТХ-ын даргаар П.Өлзийнаран ажилладаг билээ.