Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.