Б.Чойжилсүрэн: УБ паласын газрыг авч байгаа. Ямар барилга барихаа шийдээгүй байна /LIVE/

Б.Чойжилсүрэн: УБ паласын газрыг авч байгаа. Ямар барилга барихаа шийдээгүй байна /LIVE/

“УБ палас”-ын барилгыг энэ оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хамаарал бүхий “Хурд стандарт” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа юм.

Хамаарал бүхий гэдгийн учир нь “Хурд стандарт” компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл бөгөөд Б.Чойжилсүрэн уг компанид хувьцаа эзэмшдэг байна. "УБ палас "одоогоор хаалгаа барьсан бөгөөд удахгүй нураах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг барилгын оронд ямар барилга барих гэж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд орон сууц барина гэх мэдээлэл бий.

Тэгвэл энэ талаар бид Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Миний хамаарал бүхий компанийн залуус "УБ палас"-ын газрыг худалдаж авсан юм байна лээ. Худалдаж авсан нь үнэн. Цаашдаа юу хийх, юу барихаа шийдээгүй байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: