Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр болон хуралдаанд танилцуулсан мэдээллийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Оюутолгой компанитай холбоотой асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийсэн. Ойрын үед “Оюу толгой” компанийн удирдлагууд Улаанбаатарт ирнэ. Энэ хүрээнд бид Засгийн газар дээр татварын маргаан, бүлэг ордын дотор байгаа лицензийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар танилцуулсан. Мөн Биржийн тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа талаар танилцуулсан.
Түүнчлэн "Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр танилцуулгаа хийсэн. Ирэх долоо хоногт тодорхой шийдвэр гаргана. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байна. Тиймээс Монгол Улсын алтны болон валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох шийдвэрийг гаргах хэрэгтэй байгаа юм" гэлээ.