Э.Одбаяр: Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн хэмнэлт, хүртээмжийн зөвлөлийн үйл ажиллагааг сэргээлээ

Э.Одбаяр: Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн хэмнэлт, хүртээмжийн зөвлөлийн үйл ажиллагааг сэргээлээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2013 оноос эхлэн үйл ажиллагаа нь явж байсан төрийн хэмнэлт, хүртээмжийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ зөвлөлийн 70 хувийг хувийн хэвшлээс бүрдүүлж байгаа бол Засгийн газрын гишүүдээс миний бие, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүү, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан нарын хүмүүс багтсан. Энэ зөвлөлийг сэргээж байгаа гол агуулга нь төрийн хэмнэлтийг салбар бүрт хэрэгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дорвитой ажиллагааг зохион байгуулах, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа долоо хоног бүр Засгийн газарт танилцуулдаг байхаар боллоо.

Тодруулбал, хувийн хэвшлийнхнээрээ дамжуулаад хэмнэлт, хүртээмжийн зөвлөлөөрөө хамтарч ажиллана.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хуулинд заагдсан чиг үүргийн дагуу процесын дахин инженерчлэлийн ажлыг хийдэг. Энгийнээр хэлбэл ажлын байрны зураг авалтыг хийж, илүү орон тоог гаргах ёстой. Энэ ажлыг хийнэ. Мөн иргэд төрөөс үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг үйчилэгээг цахимжуулж, хэмнэх боломжтой үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шийдвэр гарч байна. Дараагийн долоо хоногоос хийж хэрэгжүүлэх ажлуудаа тодорохойлоод явна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

4 минутын өмнө