Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн 2025 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Уг дүгнэлт нь УИХ-ийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь СЕХ-ноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна" гэж заасан нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.