Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, зарим эд зүйлсийг нь хураан авсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын гадна зарим УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдах зүйл гарч байгаа. Манай улс Үндсэн хуулийнхаа зарчмыг баримталмаар байна. Хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой асуудал зөвхөн сэтгүүлч төдийгүй иргэд олон нийтийн мэдэх эрхээ эдлэхтэй холбоотой. Тийм учраас иргэдийн мэдэх эрхийг хамгаалахаар ЦЕГ болон хойшлуулшгүй шалтгаанаар баривчилсан гэх асуудлыг тодруулах ёстой. Нэг хэрэг дээр шуугиад өнгөрөх бус цаашдаа ийм алдаа зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллана гэсэн байр суурьтай байна” гэлээ.