Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас цаг үеийн асуудлаар тодруулга, мэдээлэл авлаа.
Тэрбээр энэ үеэр " Нүүрсний үнэ буурсан. 83 сая тонн нүүрсийг 105 доллараар борлуулах тооцооллыг хийж улсын төсөвт тусгасан. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ 20-25 ам доллараар буурч, 80 ам доллар болоод байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн биржид 4 төрлийн нүүрс борлуулдаг. Түүнээс хоёр төрлийг нь худалдаж авахгүй байх жишээтэй. Энэ нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжлэхээр байна. Засгийн газар яаралтай хуралдаж Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана. Бид ганц нүүрс бус алт болон бусад бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлж, нүүрсний алдагдлыг нөхөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас болж БНХАУ-ын гангийн экспорт буурч байгаа юм. Үүн дээр АНУ өндөр тариф тавьсан. Гангийн экспорт буурсантай холбоотойгоор коксжих нүүрсний борлуулалт буурч байна. Бид тун удахгүй нүүрсний экспорт, хэрэглээтэй холбоотой асуудлаар БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хороотой уулзалт хийнэ. Уулзалтаар хэдий хэмжээний нүүрс худалдан авах боломжтойг нь асууна" гэлээ.
LIVE: