Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг УИХ-д өргөн барилаа /LIVE/

Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг УИХ-д өргөн барилаа /LIVE/

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг УИХ-д өргөн барьж байгаа талаар холбогдох яамдын сайд нар мэдээлэл хийлээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар УИХ-ын даргад өргөн барилаа. Олон жил гацсан төмөр замын хил холболт, нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх энэ асуудлыг бид Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэх арга замыг сонгож, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Өнөөдөр хэрэгжиж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-аар соёрхон батлуулах ёстой тул хэлэлцээрийг УИХ-д өргөн барьж байна. Энэ хэлэлцээр дотор гурван төрлийн компани хоорондын дагалдах гэрээнүүд бий. Тодруулбал, төмөр замын хил холболтын асуудлыг Зам тээврийн яам хариуцаж байгаа бол нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ болон уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц гэрээнээс бүрдэж байгаа.

Үүнээс өмнө Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулсан. Сүүлийн үед АНУ-ын баримталж байгаа бодлогын улмаас гангийн хэрэгцээ, нүүрсний үнэ буурсан асуудал үүсэж байгаа энэ цаг үед энэхүү хэлэлцээрийн ач холбогдол оршино гэж бид бүхэн үзэж байгаа. Хэлэлцээрийн үр дүнд 400 орчим сая ам.долларыг нүүрсний борлуулатаас нэмж төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: