Ж.Ганбаатар нарын гишүүд гадаад томилолттой байгаа тул Хаврын чуулганы нээлтэд оролцсонгүй

Ж.Ганбаатар нарын гишүүд гадаад томилолттой байгаа тул Хаврын чуулганы нээлтэд оролцсонгүй

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Үүний дагуу Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр /2025.03.17/ боллоо. 

Хаврын чуулганы нээлтийн хуралдааны гишүүдийн ирцийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Тус мэдээлэлд дурдсанаар УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Баясгалан, Д.Бум-Очир, Ж.Ганбаатар, Б.Тулга, Ж.Золжаргал нар гадаад томилолттой байгаа бол С.Ганбаатар гишүүд орон нутгийн томилолттой байгаа аж. Харин Ж.Чинбүрэн, Э.Одбаяр нар эмнэлгийн чөлөөтэй байгаа гэж бүртгүүлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан чөлөөтэй гэж бүртгүүлжээ.