УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр / 2025.03.17/ нээнэ. УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нар урилгаар оролцоно.
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцож магадгүй байгаа бол Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагын дарга нар тус тус оролцох юм. Үргэлжлүүлэн УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ажлын хэсгүүд хуралдах товтой байна.