Турины тусгай олимпын цасны гуталтай 25 метрийн гүйлтэд Т.Солонго түрүүлж, алтан медаль хүртлээ

Турины тусгай олимпын цасны гуталтай 25 метрийн гүйлтэд Т.Солонго түрүүлж, алтан медаль хүртлээ

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тусгай олимпын наадам Итали Улсын Турин хотноо болж байгаа бөгөөд манай улсын баг 24 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр уулын цана, гүйлтийн цана, снөубоурд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд өрсөлдөж байгаа юм.

Тус наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна. Тэгвэл өнөөдөр МТОХ-ны тамирчин, Ховд аймгийн харьяат Т.Солонго цасны гуталтай 25 метрийн гүйлтэд түрүүлж, алтан медаль хүртлээ.