Гуравдугаар 13-14-нд шилжих шөнө, 14-ний өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхаарууллаа. Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд нэмэх хэм болоод байсан агаарын температур энэ сарын 13,14,15-ны өдрүүдэд хасах хэмтэй байна. Энэ долоо хоногоос нар 07:00 цагт мандаж, 18:00-19:00 цагийн хооронд жаргаж байна.