Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталж, өнгөрөгч нэгдүгээр сард хаалтаа хийсэн.
Тэгвэл анхны 126 гишүүнтэй парламентын хаврын ээлжит чуулган ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 17-ны өдөр нээхээр болжээ. Тэгвэл энэ хаврын чуулганаар "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх юм.