Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий монгол, чех иргэдийг төрийн одон, медалиар шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Базаржавын Мянганбаяр,
Алтан гадас одонгоор:
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Хишигжаргалын Байсүрэн,
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Айлиагийн Цогзолмаа,
Чех Улс дахь Шагайн нумт харвааны салбар зөвлөлийн тэргүүн Цэвэгмидийн Хандсүрэн,
Чех Улс дахь “Монголчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн, Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Дашнямын Ариунжаргал,
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Чимэддагвын Ундрах,
Чех Улс дахь оёдлын “Карс Волант” компанийн үүсгэн байгуулагч, захирал Нарангэрэлийн Баярмагнай,
Чехийн Ледце хот дахь Азийн бяцхан музейг үүсгэн байгуулагч Балдандоржийн Ариунзул,
Чех Улс дахь оёдлын “Шаню” компанийн үүсгэн байгуулагч, захирал Цэдэнбалын Алтанбал,
Үндэсний бөхийн улсын цоллооч, засуул Равжирын Банзар,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Чех Улс дахь Шагайн харвааны салбар холбооны тэргүүн Чулуунбаатарын Наранбаатар,
Нийгмийн сайн дурын ажилтан Дагвасүрэнгийн Жагармаа,
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Энхбаярын Бөхбилэгт,
Ачаа тээврийн “Мондраев” компанийн үүсгэн байгуулагч, орчуулагч Баясгалангийн Цолмончимэг,
Чех Улс дахь “Баянмонгол” ТББ-ын тэргүүн Пүрэвсүрэнгийн Ялалт,
Үндэсний хоол, идээ, ундааны “Алтай.мн” компанийн үүсгэн байгуулагч, захирал Лхагвасүрэнгийн Сэлэнгэ,
Чех Улс дахь “Хос багана” ТББ-ын тэргүүн Төрмөнхийн Мөнх-Эрдэнэ,
Прага хот дахь “Чикара сүши” зоогийн газрын үүсгэн байгуулагч Батчулууны Ганчулуун,
Нарны циркийн жүжигчин, уран нугараач Наранхүүгийн Халиунсүрэн,
Чех Улс дахь онцгой байдлын техник, хэрэгсэл үйлдвэрлэгч “Захас” компанийн захирал Мартын Одгариг,
Ерөнхийлөгч мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст шагналыг нь гардууллаа.
Алтан гадас одонгоор:
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч Оюунчимэг Пресова
Найрамдал медалиар:
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын бүлгийн дарга Станислав Берковец,
Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан Тэргүүн захирал Мартин Смолек,
Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш,
Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны Олон улсын харилцаа, Европын холбооны газрын захирал Ладислав Бановец,
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын тэргүүн Петр Чап нарыг нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.