Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаанаар тусгай үүрэгт Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт өгсөн ярилцлагадаа "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа” гэсэн юм. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ. Эдгээр хүмүүс нь гадаадад Монгол Улсыг төлөөлж ажиллаж амьдрахгүй бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг хэрэгжлүүлэхээр Ерөнхий сайд болон Засгийн газарт зөвлөж ажиллах юм.
Энэхүү томилгоог хийх болсон шалтгаан нь үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нар мега төслүүд дээр шат дараатай тогтоол оруулж, хэлэлцүүлж батлуулж байсан туршлагатай гэж үзжээ.