Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрээр "Засгийн газарт 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийн талаар товч мэдээлэл өглөө. Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого, зарлага хэвийн, гүйцэтгэлээ бариад явж байна. Хоёр сарын байдлаар төсвийн төлөвлөгөө 4.2 их наяд төгрөгийн орлогоор биелсэн. Иймд төсвийн орлого 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Манай гол түүхий эдийн үнэ ялангуяа нүүрсний үнэ буурч байгаа. Үүнтэй холбоотойгоор төсвийн тодотгол хийгдэх үү гэсэн асуудал яригдаж байх шиг байна. Төсвийн тодотгол үүсэх үндсэн таван нөхцөл бий. Үүн дотор орлого тасарсан, зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал 3 %-аас давбал тодотгол хийнэ гэж заасан. 2025 оны төсөв алдагдалгүй батлагдсан.
ДНБ-ий 3% гэдэг нь 3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний орлого дутах нөхцөл байдал одоогоор үүсээгүй.
Иймд төсвийн тодотгол ярих нь эрт байна. Үүний оронд төсвийн орлогыг шаардлагатай хэмжээнд нь хэрхэн хүргэх талаар арга хэмжээг авахын тулд ажлын хэсэг байгуулж Сангийн сайд миний бие ахлаад явж байна. Эхний хоёр сарын байдлаар манай гол нэрийн экспортын бүтээгдэхүүний хэмжээ хэвийн явж байгаа гэдгийг онцолж хэлье. Бид эхний хоёр сарын байдлаар 10.5 сая тонн нүүрс гарган авна гэж төлөвлөж байсан бол одоогоор 11.5 сая тонн нүүрс гаргасан байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: