Н.Учрал: 21 аймаг, нийслэлд төлбөр, хураамж, татвар нэмэгдүүлэхийг Засгийн газрын шийдвэрээр хориглолоо

Н.Учрал: 21 аймаг, нийслэлд төлбөр, хураамж, татвар нэмэгдүүлэхийг Засгийн газрын шийдвэрээр хориглолоо

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. 

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын сангийн сайдын мэдээллийг сонслоо. Олон улсын худалдааны дайн Трампын тарифтай холбоотойгоор үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал дээр арга хэмжээ авахыг Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт өглөө. Монгол Улс бол төрийн байгууламжийн хүрээнд нэгдмэл улс. Энэ ч утгаараа 21 аймаг, нийслэлд ямар нэг төлбөр, хураамж, татвар нэмэгдүүлэхийг Засгийн газрын шийдвэрээр хориглож байна. Тиймээс цаашдаа УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжуудыг дагалдуулаад татвар, төлбөр нэмдэг бүх төрлийн төлбөр, хураамж нэмдэг байдлыг зогсоох шийдвэр гаргасан.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний голлох хувийг нүүрс, төмрийн хүдэр эзэлдэг. Харин дэлхийн зах дээл дээр болж буй худалдааны дайн Трампын тарифтай холбоотойгоор экспортын бүтээгдэхүүний үнэ унаж байна.

Ийм цаг үед бид цаашид шаардлагагүй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлуудыг түр хугацаанд царцаах хэрэглээгээ хумих тодорхой бодлого чиглэлүүдийг авч хэрэгжүүлнэ. Тиймээс төсвийн хүрээнд зохицуулалт хийж явахаар шийдвэрлэлээ. Мөн Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар мэдээлэл хийхдээ дулааны үнийг нэмэх Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр гарсныг Монголбанкны ерөнхийлөгч мэдээлсэн. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад Эрчим хүчний зохицуулах хорооноос гарсан шийдвэрийг хойшлуулах арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг даалгавар өгч байна. Цаашид бид экспортын гарцыг нэмэгдүүлж, биржийн хуульд өөрчлөлт оруулах, экспортын бүтээгдэхүүнүүдийг боомтоор гаргах, орц гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ард иргэдийн зүгээс ямар нэг үнэ, татвар нэмэгдүүлэх тал дээр санаа зовох зүйлгүй. Засгийн газар цаашид үнэ, татвар нэмдэг шийдвэрүүдийг хориглох шийдвэр гаргасан” гэв.

ШУУД ҮЗЭХ: