Ц.Туваан: Д.Трампын тарифын шийдвэртэй холбоотой нүүрсний үнэ, тарифт хүндрэл үүссэн ч төсөв тодотгох хэмжээний асуудал үүсээгүй

Ц.Туваан: Д.Трампын тарифын шийдвэртэй холбоотой нүүрсний үнэ, тарифт хүндрэл үүссэн ч төсөв тодотгох хэмжээний асуудал үүсээгүй

Засгийн газрын шийдвэрийн талаар танилцуулж байна.

Уул уурхайн сайд Ц.Туваан "Багагүй хугацаанд, олны анхааралд орсон асуудал болох Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтын хоёр улсын ЗГ-ын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэрийг өнөөдрийн хурлаар гаргалаа. Уг шийдвэр араасаа шууд болон дам утгаараа эерэг үр дүн авчирна. Нүүрсний үнэ унаж байгаа, улсын төсөв дээрх нүүрсний орлого тасалдах эрсдэл үүссэн энэ үед уг шийдвэр гарсан нь чухал. 

Хэлэлцээрийг соёрхон батлуулсны дараа "Чайна Энержи" компанид нэмж 5  сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ. Хил холболтын төмөр замын асуудал ганцхан тус боомт дээр биш Ханги Мандал, Шивээ хүрэн, бүр цаашлаад гурван улсын хооронд баригдах баруун зүүн коридор гээд эерэг олон асуудлыг араасаа дагуулна.

Мөн урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараагийн том төслийг эхлүүлэх боломж бүрдсэн. УИХ-ын хаврын чуулганы нээлтийн эхний сэдэв хэлэлцээрийг батлах юм. Бид дараа дараагийн томоохон төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэх гарааны төсөл болж байна. Монгол Улс 2022 оноос биржээр нүүрсээ арилжаалдаг болсон. Энэ нь дунджаар 3-4 сарын дараа тухайн хүлээж авах байгууллагадаа хүрдэг. Яг өнөөдрийн байдлаар он гарснаас хойш 12,4 сая тонн нүүрс экспортлогджээ. Нүүрсний үнэ буурсан, давагдашгүй, тооцоолоогүй хүчин зүйлтэй холбоотой буюу дэлхийн худалдааны асуудал болох АНУ-ын ерөнхийлөгч Трампын тарифын шийдвэртэй холбоотой хүндрэл үүссэн. Гэхдээ өнөөдрийн хурлаар хэлэлцээд төсөв тодотгох хэмжээний асуудал үүсээгүй, төсвийн орлого бүрдүүлэлт дээр үүсэж байгаа орон зайг бид Б төлөвлөгөөг гаргаж, экспортыг дэмжих ажлын хэсэг гарган шийдвэрлүүлэхээр болсон" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: